Бид хулхидуулаад байгаа юм биш биз?

Чипсний уутыг задлах мөч магадгүй бидний амьдралын хамгийн кайфтай мөчүүдийн нэг байх. Гэхдээ онгойлгосны дараа тэр том уутан дотор зөвхөн талаар нь л чипс байгааг мэдээд найз залуу/охиндоо хулхитуулсан мэт мэдрэмж төрдөг (Хүн болгонд биш юм аа гэхэд ядаж надад ийм мэдрэмж төрдөг кк).

Гэхдээ яагаад чипсний уутанд талаар нь чипс байдаг вэ?

Төмсөөр чипс хийх урлаг нь анх 1853 George Crum гэдэг тогоочоос үүсэлтэй аж. Тухайн үедээ нэг их юм бодоогүй төмсийг шарж зоогийн газрынхандаа үйлчилсэн байна. Үйлчлүүлэгчид нь төмс чинь хэтэрхий зузаан байна, дахиад шар, нимгэн болго гэх мэт гомдлууд мэдүүлж эхэлсэн нь төмсөн чипсний үүслийг тавьжээ.

Үүнээс хойш төмсөн чипс маш алдартай болж, олноор үйлдвэрлэх үйлдвэрүүд бий болжээ. Тэгэхлээр үйлдвэрлэгчдээс л бид нөгөө асуултаа тавих шаардлагатай болж байна.

ЯАГААД ЧИПСНИЙ УУТАНД ТАЛААР НЬ ЧИПС БАЙДАГ ЮМ?

Учир нь чипснийг олноор үйлдвэрлэн савлах, хүргэх явцад хагарал, бутрал зэрэг бүтээгдэхүүний шинж чанарт нөлөөлөх гэмтэл үүсгэхгүйн тулд заавал талыг нь агаараар дүүргэдэг байна. Энгийн физик…

Гэхдээ л дүүрэн байсан бол гэх нууцхан шунал бидний дотор үргэлж байдагдаа.