Наадаан ресорт нээлтээ хийлээ!

Жавхлант Холдингийн охин компани болох Жавхлант Агро компани нь Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд сүүлийн үед үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлж Сүхбаатар аймагт “Наадаан” ресортыг нээлээ. Наадаан ресорт нь Сүхбаатар аймагт байгалийн үзэсгэлэнт газар байрладаг бөгөөд нэг дор 120 хүн хүлээн авах хүчин чадалтай,  I зэргийн ахлах тогоочтой мэргэжлийн баг, хамт олон 40 гаруй төрлийн Монгол болон Европ хоолоор үйлчлэхийн зэрэгцээ өөрсдийн тариалсан Чацаргана, Нэрс зэрэг жимсээр хийсэн коктейль, шейк, халуун хүйтэн ундаа, цай, халуун кофегоор үйлчилж байна.