2018 он нь Жавхлантууд бидний хувьд маш үр өгөөжтэй жил болж өнгөрлөө. Өнгөрөгч жил бидний зарим онцлох үзүүлэлтүүдийг харвал Жавхлант Холдингийн нийт ажилчдын тоо 200-д хүрч, Жавхлант Дистрибюшний хувьд хүргэлтийн машины тоо 28 болж, Монгол улс даяар 8000 гаруй харилцагчидтай болсон байна. Мөн түүнчлэн Жавхлант Агро компаний Наадаан ресорт үйл ажиллагаагаа албан ёсоор нээсэн бол Жавхлант Шарга Уулс компаний хувьд Chio, Ajumma Republic, Joy, Маяк гэх мэт олон брэндүүдтэй болж Солонгос болон бусад улсуудтай үйл ажиллагааны хүрээгээ тэлэн хамтран ажиллаж эхлэв.