XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн өдөр

Энэ үеэр байгууллагын удирдлага, ажилтнууд нэгэн дор хуран цуглаж, ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, өнгөрсөн оны ажлын ололт амжилтаа дүгнэж, ирж буй шинэ ондоо амжилт бүтээл арвин байхыг бэлгэдэн бие биедээ сайн сайхныг хүсэн ерөөл өргөлөө.

Сар шинийн золголт нь хамт олны эв нэгдлийг бэхжүүлж, байгууллагын соёл, хамтын үнэт зүйлсийг улам тодотгосон халуун дулаан уур амьсгалтай, дурсамж дүүрэн арга хэмжээ болж өнгөрлөө.