Эрдмийн их аянд мордож буй бяцхан сурагчдадаа амжилт хүсье
Жавхлант Холдинг Групп нь компаниудынхаа нийт хамт олны энэ хичээлийн жилд 1-р ангид элсэн орж, эрдмийн их өргөөний босгыг анхлан алхаж буй бяцхан сурагчдадаа зориулан Oxford Healthy Bag-ын цүнх, хичээлийн хэрэгслийн багц гардуулан өгч, шинэ аяллынх нь эхлэлийг хамтдаа тэмдэглэлээ
Ажилтнууд бол байгууллагын хамгийн үнэ цэнтэй хөрөнгө, харин тэдний гэр бүл бидний хамтын хөгжлийн хамгийн чухал хэсэг юм. Иймээс бид зөвхөн ажлын байр төдийгүй ажилтан, гэр бүл, байгууллага хамтдаа өсөж хөгжих тогтвортой байгууллагын соёлыг бий болгохыг зорин ажиллаж байна
Бяцхан сурагчдадаа эрдэм номдоо шамдан суралцаж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх их аяных нь алхам бүр амжилт, баяр хөөрөөр дүүрэн байхыг хүсэн ерөөе