Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний Жавхлант Шарга Уулс ХХК-ийг анх ТУЗ-ийн дарга Ширэндэвийн Дашдоржын санаачлагаар 2002 онд 3 ажилтантайгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд анх 2,2 сая төгрөгийн дүрмийн сантайгаар импортын болон үндэсний үйлдвэрүүдийн барааны бөөний болон жижиглэнгийн худалдааны төвийг байгуулан үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байсан ба 2003 онд 1 жилийн ашиг 11 сая 874,3 мянган төгрөгөөр дүрмийн сангаа нэмэгдүүлэн компанийхаа үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж байсан билээ. Үүнээс хойш бизнесийн үйл ажиллагаага алхам алхамаар өргөжүүлсээр өнөөдрийн байдлаар 4 салбар компанитай, нийт 70 гаруй ажилтантай, гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл , үйлчилгээ, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулан өөрийн үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнүүд болон дэлхийн шилдэг брэндүүдийн цуглуулгатай үндэсний томоохон компани болтлоо хөгжлийн гайхамшигтай замыг туулж ирлээ.
Манай компани дээд зэргийн брэндүүдийн багц, гадаад дотоодын харилцагч,хэрэглэгч хамтран ажиллагч түншүүдийн итгэлцэлд тулгуурлан олон улсад хөгжих болно.
Бидний амжилт дараах хүчин зүйлүүдэд тулгуурласаар ирсэн юм.
• Чадварлаг тууштай хүний нөөц
• Алсын хараатай удирдлагын баг
• Харилцагч , үйлчлүүлэгчдэд чиглэсэн бодлого
• Борлуулалт маркетингийн шилдэг стратеги
Дараах мэдээлэл МУ-ын Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэн:
Компанийн нэр: Жавхлант Шарга Уулс Компани
Улсын бүртгэлийн дугаар: 9011101105
Регистрийн дугаар: 5146259
Бүртгэгдсэн хаяг: Монгол улс. Улаанбаатар хот. Баян зүрх дүүрэг, 14-р хороо, 10-259 А.
Бүртгүүлсэн захиргаа: Улаанбаатар хот, Монгол Улс