Бид 2008 оноос эхлэн өөрсдийн сонирхлоор жимс, жимсгэнэ, гоёлын мод, бут тариалж эхэлсэн бөгөөд 2018 онд “Жавхлант агро” ХХК-ийг байгуулан, нутаг, усныхаа байгалийн унаган төрхийг сэргээх, хамгаалах, орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа бүсийн болон үндэсний хэмжээнд өргөжүүлэн, улмаар олон улсын түвшинд хүргэх алсын хараатай эрхэлж байна.
“Жавхлант агро” ХХК нь байгальд ээлтэй худалдаа, үйлчилгээ болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн зэрэгцээ, эко аялал жуулчлалд тулгуурласан “Наадаан ресорт” амралт, жуулчны баазыг ажиллуулан, орон нутагтаа ажлын байрыг шат дараатай нэмэгдүүлж байна.