ЖАВХЛАНТ ХҮНС ХХК

“Жавхлант” төв нь 2011 онд нээгдсэнээсээ хойш зах зээл дэх өөрийн байр суурийг олоод байна. Хэдийгээр байгуулагдаад хоёр дахь жилдээ золгож байгаа ч хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхолыг дээдэлсэн, тэдний хүсэл сонирхолд нийцсэн үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлдгээрээ танил болжээ.
Хүнсний бүтээгдэхүүний хямд үнэ, үнийн урамшуулал, арвин сонголт нь хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангахуйц байгаа нь тус төвийн давуу тал болж байна.
Тус төвийн зорилго нь хэрэглэгчдийг нэг дороос өөрийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ авах боломжоор хангах юм. Тиймээс гадаад дотоодын хүнс, гэр ахуйн бараа, бэлэг дурсгалын зүйл, барилгын материал, эмийн сангаар үйлчилж, бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас хямд, бөөнөөр болон жижиглэнгээр зарж борлуулан хэрэглэгчиддээ хүргэж байна. Мөн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн гэр ахуйн бараа бүтээгдэхүүнийг гаднаас импортолж мөн бусад импортын компаниудтай хамтран ажиллаж, тэдний чанартай, өнгө үзэмж сайтай бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна.

Өнөөдрийн байдлаар тус супермаркетад 30 гаруй хүн тав тухтай цэвэр, цэмцгэр орчинд орчин үеийн үйлчилгээний стандарт, маркетинг, менежментийн оновчтой хэлбэр, орчин үеийн ололтот техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэглэгчиддээ үйлчилж байна.
Тус төвийн тэргүүн зорилт болох хэрэглэгчидийн эрх ашгийг дээдэлж тэдэнд чанартай, үзэмжтэй бараагаар үйлчлэхийг ямагт нэгдүгээрт тавин ажиллаж байгаа нь хэрэглэгчид, үйлчлүүлэгчидийн маань хүсэл сонирхолд нийцэж байна.